Газрын тосны хоолой татахад шаардлагатай элс, хайрга олборлох талбайн солбилцлыг баталлаа


Дорноговь аймагт барьж буй газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд Дорнодоос Алтанширээ рүү газрын тос дамжуулах хоолой татаж буй. Үүнд шаардагдах элс, хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг өнөөдөр Засгийн газар баталлаа. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаа хуулийн этгээдээс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Дорнод, Сүхбаатар аймгийн засаг дарга нарт ЗГ даалгав.

Дорнодоос Дорноговь руу газрын тос дамжуулах хоолой татах 528 км технологийн зам засвар, арчлалт болон газрын тос дамжуулах хоолой дагасан таван байршилд бүтээн байгуулалт үргэлжилж байна. Гүйцэтгэгч нь олборлолт хийсэн талбайдаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт хийсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгөх, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйлс илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоон холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *