ИЗНН МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулах ажлын хэсэг байгуулжээ


Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл өчигдөр орой буюу энэ сарын 1-ний 19:00 цагаас хуралдав. Уг хурлаар Г.Занданшатарын Засгийн газартай ИЗНН хамтран ажилласан хугацааны үр дүн, ажлын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон 9 дүгээр сарын 14-нд болох намын ээлжит бус их хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ. Мөн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан байгуулагдсан Бодлогын зөвлөлийн ажлын явцыг сонссон байна.

Ингээд тус намын Улс төрийн зөвлөл МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргал ахалж, УИХ-ын гишүүн Р.Батболд, С.Замира нар бүрэлдэхүүнд нь ажиллахаар болсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *