Монголбанк өнгөрсөн 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авчээ. Энэ оны эхний 8 сард нийт 7.7 тонн алт худалдан аваад байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 24.1 хувиар буурчээ.
Оны эхнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 494 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1138.7 кг алт худалдан аваад буй аж.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 8 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 387,259.12 төгрөг байв.
