НДС-гийн 700 тэрбум төгрөгийн хүү 35 тэрбум болоод байна


Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны 4 банканд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай, жилийн 15%-ийн хүүтэй хадгалуулжээ. Энэ хадгаламжийн хүү нийт 105 тэрбум төгрөг болох юм. Ингэхдээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулсан юм байна.

Банканд хадгалуулсан мөнгөний 8 дугаар сарын хүү 8.9 тэрбум төгрөг болжээ. Үүнийг НДС-д хүлээн аваад байна. Үүний өмнө 5, 6, 7 дугаар сарын хүү 26.1 тэрбум төгрөг болсон аж. Үүнийг мөн НДС-д оруулжээ. Ийн нийт 35 тэрбум төгрөгийн хүү НДС-д ороод байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *