Засгийн газар өчигдөр ирэх оны улсын төсвийг УИХ-д өргөн барьсан. 2026 онд төрийн 7000 орчим албан хаагч тэтгэвэрт гарах аж. Тэдэнд нэг удаа тэтгэмж олгоход, 326 тэрбум төгрөг шаардлагатай болох нь. Үүнийг өнөө жилийнхтэй харьцуулахад 111 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Ийм их мөнгийг улсын төсөвт бүрэн тусгах боломжгүй гэж үзэн, 50 хувь буюу 178.1 тэрбум төгрөгийг нь хасаж, 174.4 тэрбум төгрөг тусгасан байна. Үлдэгдэж буй мөнгийг 2027 оны төсөвт шилжүүлж, бүрэн олгохоор тооцжээ.
Засгийн газар ирэх онд ахмад настнуудын тэтгэврийг инфляцтай уялдуулан, 6 хувиар нэмнэ. Үүнд нийт 378 тэрбум төгрөг нэмж зарцуулна.