Төсөл нэртэй луйвар юм биш үү


 “Жижигхээн гоё төсөл”. “Ердөө л угаалгын газар ш дээ”. “Машин тэрэг л угаана”. “Орчин бохирдуулахгүй. Амь амьжиргаагаа залгуулах гэхээр хааж боож байна” гэх матрын нулимс унагасан бас нэг үйл явдал Улаанбаатарт болж байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн авто зогсоол тун удахгүй машин угаалгын газар болох нь.

Соёл амралтын хүрээлэнгийн захиргаа “UB Robots” ХХК-тай гэрээ байгуулж, авто зогсоолын хэсэгт машин угаалгын газар байгуулах зөвшөөрөл олгосон байх юм. Паркийн зүүн урд байрлах авто зогсоолд авто угаалгын газар барихаар ажил нь нэгэнт эхэлжээ.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн авто зогсоол тун удахгүй машин угаалгын газар болох нь.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үйл ажиллагааны газрын захирал Б.Ариунжаргал энэ явдлыг тайлбарлахдаа “3 минутад машин угаадаг угаалгын газар барьж байгаа. Манай байгууллагатай гэрээ байгуулсан компани. Барилгын чөлөө зөвшөөрлийн хувьд өөрсдөө зөвшөөрлөө авах ёстой” гэсэн тайлбар өгөв.

Уг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхэд багчуудын тоглох, амрах ёстой орчин. Авто машинаа зориулалтын талбайд машинаа тавиад үр хүүхдүүдээ тоглуулахдаа сана амар яваг гэж энэ зогсоолыг барьсан байх. Энд нэг ч гэсэн машины зогсоол туйлаас хэрэгтэй. Гэтэл одоо машинаа угаалгах гэсэн хүмүүсийн машинаар дүүрч, Нарны зам дагуу бас нэгэн түгжрэл бий болох эрсдэл үүслээ.

Хамгийн гол нь тэнд ямар нэгэн зөвшөөрөл огт байхгүй.

Авто зогсоолыг түрээсэлсэн “UB Robots”ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Отгонтулга “Манай компани 3-4 минутад авто машин угаадаг автомат угаалгын газрыг туршилтаар туршиж үзэх зорилготой энд талбайг түрээсэлсэн. Ямар зөвшөөрөл авдаг юм бэ. Тийм юм байна уу” гэдэг тайлбарыг хээв нэг өглөө.

Монгол Улс хууль дүрэмтэй, тэр тусмаа барилга барих зөвшөөрөл жижгээсээ том хүртлээ тодорхой шат дараалалтай, нэршилтэй. Иймэрхүү төвөгшил багатай барилга барих зөвшөөрлийг Барилгын тухай хуулиараа зохицуулдаг. Үүнийг үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа газрын захирал мэдэхгүй байна гэвэл худал болох биз. “Ерөөсөө л эхэлье. Дараа нь учрыг нь оломз” гэдэг байдлаар хандаж байгаа нь илт.

Нэгэнт 3-4 миунтад машин угаадаг, саарал усаа ашигладаг шинэ технологийг нэвтрүүлэх гэж байгаа бол заавал Үндэсний соёлын амралтын хүрээлэнд турших хэрэг байна уу. Нийслэлээс зайдуу, Улаанбаатар хот руу орж, гарах товчооны орчимд тэр туршилтаа хийвэл хаа хаанаа тустай байж болно. Шавар шавхайтай, тоос тортогтой машинуудыг хэдхэн минутын дотор цэмбийлгэж хот руу оруулдаг үйлчилгээ дэлхийн томоохон хотуудад байж л байдаг. Заавал хүүхэд багачууд тоглож нааддаг тусгай объект руу шунан дурлахын учир юу вэ.

Нэгэнт 3-4 миунтад машин угаадаг, саарал усаа ашигладаг шинэ технологийг нэвтрүүлэх гэж байгаа бол заавал Үндэсний соёлын амралтын хүрээлэнд турших хэрэг байна уу.

Хотын А зэрэглэлийн бүсэд ил далдаар шунан, улмаар ямар нэгэн аргаар зөвшөөрөл авч, яваандаа барилга байгууламж барих “төсөл” нэртэй луйвар юм биш биз.

Барилгын тухай хуулийн заалт:

  • 19.3.2.бага төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, тухайн чиглэлээр нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулж, гүйцэтгэсэн ажлаа тогтоосон хугацаанд тайлагнадаг хуулийн этгээдэд дунд төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг;
  • Барилгын тухай хуулийн 7-2-т “7.2.Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэсэн заалт бас бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *