Ус зайлуулах шугам суурилуулах ажлыг 9 сардаа багтааж дуусгана


Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаанхуаран, Нарт хотхон орчимд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч байна. Өнөөдрийн байдлаар ажил 40 хувьтай үргэлжилж байна. Шугам угсралтын хоёрдугаар ээлжийн ажлыг хийж дууссан бөгөөд 300 мм-ийн 278 метр хоолой угсарчээ. 600 мм-ийн төмөр бетон хоолой 232 метрийг угсарна. Нийт шугам угсралтын ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна. Борооны ус зайлуулах шугам угсралтыг хийснээр автозам дээр ус тогтохоо больж, иргэд зорчиход аюулгүй болох юм.Тус ажлыг есдүгээр сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэй байна.

ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд 15.6 км авто замын ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Өнөөдрийн байдлаар нийт ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Вокзал орчмын ус зайлуулах шугам сүлжээ угсарч буй байршилд нийт 1566 метр борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрах ажил явагдаж байна. Ажил 55 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа гэнэ. Борооны ус зайлуулах хоолойн насжилтыг уртасгах үүднээс 600-1000 мм голчтой төмөр бетоноор угсарч байгаа бөгөөд аравдугаар сард ажлыг бүрэн дуусгана гэж албаныхан мэдэгдлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *