“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд самосвал машин шатжээ


Өчигдөр орой 18:30 цагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн технологийн замд осол гарч, том оврын самосвал шатсан байна. Саяхан тус уурхайд TRX 11-47 улсын дугаартай, 100 тоннын даацтай өөр нэгэн самосвал онхолдож, 40 настай оператор харамсалтайгаар амиа алдсан юм.

Ийнхүү богино хугацаанд ижил төрлийн осол дахин гарч буй нь тус компани болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагуудын ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал нь стандарт хангаж байгаа юу гэдэг асуулт үүсгээд байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *