Я.Синнер АНУ-ын нээлттэй тэмцээний шөвгийн 16-д шалгарлаа


АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 2024 оны аварга Янник Синнер Канадын теннисчин, Дэлхийн чансааны 27-д эрэмбэлэгдэж буй Денис Шаповаловыг хожсоноор энэ удаагийн тэмцээний шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа. 

Дэлхийн чансааг тэргүүлж буй Я.Синнер Д.Шаповаловыг ялснаар 2008 онд Рожер Федерерийн тогтоосон амжилтаас хойш Нью-Йоркт аваргын цомыг жил дараалан хүртсэн анхны теннисчин болох зорилгодоо дахин нэг алхам ойртжээ.

Одоо Дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж буй америк теннисчин Томми Пол, 23-т эрэмбэлэгдэж буй казахстан тамирчин Александр Бублик нарын хожсон нь дараагийн шатанд Италийн теннисчин Я.Синнертэй тоглоно.

Я.Синнер энэ улирлын бүх гурван “Их дуулга”-ын тэмцээний финалд шалгарч, Австралийн нээлттэй тэмцээн, Уимблдоны тэмцээнд түрүүлсэн бол Францын нээлттэй тэмцээнд Карлос Алькаразад хожигдсоноор дэд байрт шалгарсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *