Өчигдөр 4 хүүхэд зам тээврийн осолд өртжээ


Өчигдөр буюу Хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна. Тодруулбал Баянгол дүүрэгт 1 хүүхэд, Баянзүрх дүүрэгт 1 хүүхэд, Хан-Уул дүүрэгт 1 хүүхэд Сүхбаатар дүүрэгт 1 хүүхэд авто осолд орсон байна. Осолд өртсөн хүүхдүүд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа гэнэ. Тус ослуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Иймд Тээврийн цагдаагийн газраас иргэдийг авто замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Эргэн сануулахад сүүлийн зургаан жилд авто ослоос үүдэж 370 гаруй хүүхэд, 2000 орчим насанд хүрсэн иргэн нас баржээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *