Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд өнгөрсөн шөнө айл шатаж, 1 айл гэр оронгүй боллоо. Энэ тухай дуудлагыг гал сөнөөгчид 9-р сарын 2-ны 00:31 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ын эзэмшлийн 5 ханатай 2 гэр эд зүйлийн хамт бүрэн шатаж байсан аж. Уг галд хүн өртөөгүй байна.
1 айлын 2 гэр шатжээ
