16 хүртэлх насны шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр хийнэ


Олон улсын сагсан бөмбөгийн холбооны U16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Тус тэмцээнд оролцож буй монголын 16 хүртэлх насны шигшээ баг өчигдөр БНСУ-ын шигшээ багтай тоглож 59:85 харьцаагаар хожигдлоо. Манай баг хэсгийн эхний тоглолтоо өмнөд хөрш БНХАУ-ын багтай хийж 45:103 харьцаагаар мөн хожигдсон.

Харин өнөөдөр сүүлийн тоглолтоо Малайзын багтай хийнэ. Хэрвээ энэ тоглолтод хожвол хэсгээсээ гурваар гарах боломжтой юм. Хоёр багийн тоглолт 19:00 цагаас “М банк” аренад болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *