GS25: Hotdog monster event-ээс онцлох 5 зүйл 


GS25 ая тухтай дэлгүүр хамгийн анх 2023 онд “HOTDOG MONSTER” гадна талбайн арга хэмжээг зохион байгуулан хамгийн олон HOTDOG идсэн MONSTER ялагчаа тодруулж байсан билээ. 

Тэгвэл энэ удаа “HOTDOG MONSTER” арга хэмжээ нь хоёр жилийн дараа буюу энэ оны 9-р сарын 5-нд Улсын драмын эрдмийн театрын гадна талбайд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 

Энэ удаагийн “HOTDOG MONSTER” арга хэмжээний үер болох 5 зүйл:

1. ХОТДОГНЫ МАНГАСАА ТОДРУУЛАХ тэмцээн

Энэ үеэр хамгийн олон hotdog идэж чадсан ялагч нараа нэг сая хүртэл шагналын сан болон бусад олон сонирхолтой бэлэг хүлээж байна. 

2. Аварга ТОМ ХООЛНЫ амталгаа 

Хуушуур, ороомог, мантуун бууз 3X дахин томрон Monster size-аар гарах ба хүрэлцэн ирж амтлаарай. 

3. Сурагчдын дунд ХОТДОГ ХИЙХ тэмцээн 

Хэн хамгийн өвөрмөц чимэглэх вэ тэмцээнд 16 доош насныхан маань оролцох боломжтой. 

4. Хүрд эргүүлэн БЭЛЭГ хожих + DJ set дээр ганган хөгжим 

Арга хэмжээний үеэр Booth-үүдээр зочлон олон олон бэлэг аваарай. Бас хөгжмийн аян дээр олон сонирхолтой гэнэтийн бэлэг хүлээж байна. 

5. Шууд ажилд орох боломж 

GS25-д ажилд орох хүсэлтэй залууст зориулсан ажилд оруулдаг асар ч мөн байрших юм. Мөн арга хэмжээний турш олон олон сонирхолтой хөтөлбөр хүлээж байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *