Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баяндун суманд өчигдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхи салхилжээ. Энэ үеэр дээрх сумын барилгуудын дээвэр болон айлуудын гэр нурсан байна.

Хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор сумын Онцгой комис, мэргэжлийн анги ажиллаж байгааг орон нутгаас мэдээллээ.

Тиймээс иргэд, малчид та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг тухай бүрт хүлээн авч, гэр, байшингийн дээвэр, хаалга, цонх, салхивч зэргийг бэхэлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
