Яг нэг жилийн өмнө Монголын Волейболын холбооны ээлжит чуулган болж, шинэ ерөнхийлөгчөө сонгож байсан билээ. Тухайн үед тус холбооны 10 дахь ерөнхийлөгчөөр “Багануур” ХК-ийн ерөнхий захирал, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн, Дашдаваагийн Түвшинжаргалыг сонгосон.
Гэвч шинэ ерөнхийлөгч жил хүрэхгүй хугацаанд үүрэгт ажлаа өгснөөс хойш МВХ удирдлагагүй, Үндэсний дээд лигийн шинэ улирал хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл МВХ-оос шинэ ерөнхийлөгчөө сонгохоор нэр дэвшигчдээ бүртгэж эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч 100.000.000 сая төгрөгийн дэнчин тавих бөгөөд энэ нь чуулганы үйл ажиллагаанд зарцуулагдах гэнэ. Нэр дэвшигчдийг маргааш буюу есдүгээр сарын 4-ний 18:00 цаг хүртэл бүртгэхээр болжээ.
Дашрамд дурдахад, 1957 онд үүсгэн байгуулагдсан Монголын ууган спортын холбоодын нэг Волейболын холбооны ерөнхийлөгчөөр дараах зүтгэлтнүүд ажилласан түүхтэй.
- М.Дүгэрсүрэн (Гадаад Явдлын Яамны сайд) 1957-1959
- Б.Балдоо (МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Институтийн захирал) 1959-1976
- Б.Цэнд-Аюуш (Статистикийн Төв Газрын дарга 1976-1990
- Д.Содном (Засгийн Газрын Ерөнхий сайд) 1990-1996
- Т.Баярхүү (Монсоник ХК, Захирал) 1996- 1997
- С.Ламбаа (УИХ-ын гишүүн) 1997-2000
- Х.Бадамсүрэн (МонРосЦветмет, Ерөнхий захирал) 2000–2011
- Ц.Баярбаатар (ТЭЦ-4 ерөнхий захирал) 2011-2020
- Ц.Чингарьд (Бизнесмен, зүтгэлтэн) 2020-2024
- Д.Түвшинжаргал (Бизнесмен, зүтгэлтэн) 2024-2025
