УИХ-ын 9 гишүүн санаачилсан Тамхины хяналтын тухай хуулийн төслөө УИХ-ын намрын чуулганд өргөн барина. Үүнтэйгээ холбогдуулан, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар, Б.Мөнхсоёл нар өнгөрсөн долоо хоногт “Тамхигүй, хорт зуршилгүй сурагчид, сургууль” аян зарлаж, сэтгүүлчдэд хандсан юм. Электрон тамхийг импортлогчид цахилгаан бараа хэмээн гаальд мэдүүлж, онцгой албан татваргүйгээр оруулж ирдэг тухай мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан, Гаалийн ерөнхий газар өнөөдөр мэдэгдэл гаргав.
Гаалийн ерөнхий газрын мэдэгдэл:
-Электрон тамхи болон түүнтэй төстэй, цахилгаанаар ажилладаг, ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэгт ангилагдан, 8543.40.00 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж байна. Электрон тамхи болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүнийг олон улсын ангиллын кодын дагуу 2 бүлэгт ангилан, гаалийн бүрдүүлэлт хийдэг. Ингэхдээ цахилгаан барааны бүлэгт ангилдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүдэд Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй. Онцгой албан татвар ногдуулдаггүй. Тусгай зөвшөөрөл шаарддаггүй нь үнэн болохыг мэдэгдэж байна.
