Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Гурвантэс сум хүртэлх улсын чанартай авто замыг АЗММ компани засаж байна. Өнгөрсөн зуны үерт энэ замын зарим хэсгийн хөвөө угаагдан, тээврийн хэрэгсэл зам чөлөөлж зогсох зайгүй болжээ. Ийм хэсэгт шороо асган, замын хөвөөг дахин янзалж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахад энэ засвар чиглэж байна.
