Монголдоо анх удаа Дархан-Уул аймаг доороосоо халдаг зам ашиглалтад орууллаа. Тус аймгийн төвд Маршал Ю.Цэдэнбал агсны нэрэмжит 1.2 км урт замыг тохижуулж, энэ сарын 1-нд албан ёсоор нээв. Явган хүний энэхүү замын 100 метр нь доороосоо халдаг юм байна. Халдаг зам дээр өвөл тогтохгүй, мөстөж хөлдөхгүй, халтиргаа үүсэхгүй юм байна.
Энэ замын зургийг “Засмал зам” компани гаргаж, улсын төсвийн 5 орчим тэрбум төгрөгөөр “Цахимбар” компани тавьжээ. Хуучин Дархан дахь “Монгол-Алт” компанийн дэргэдэх 4 замын уулзвараас төмөр замын Дархан өртөө хүртэлх энэ зам дагуу мод тарьж, амарч суух сандал тавьжээ. Явган хүний замтай зэрэгцүүлэн, дугуйн зам тавьж, ашиглалтад орууллаа.