2025 оны 8 дугаар сарын сүүлээр орсон усархаг борооны дараах Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голуудын усны дээж, голын ойролцоох хөрсний дээжүүдэд шинжилгээ хийхэд ялгадасын гаралтай бохирдол байгаа нь тогтоогдсон байна. Голын усны дээжнээс колиформ, E.coli, Salmonella spp зэрэг халдварт өвчин үүсгэгч нян, хөрсний дээжид Salmonella spp илэрсэн бөгөөд энэ нь үерийн дараа бохир ус, ил задгай хог хаягдал нь голын ус, хөрсийг бохирдуулж байгааг харуулж байгаа юм.
Иймд иргэд ариун цэврийг чанд сахих, гараа тогтмол угаах, ил шархтай үедээ үерийн усанд орохгүй байхыг анхааруулж байна.
One response to “Сэлбэ, Дунд голын уснаас ялгадасны гаралтай бохирдол илэрчээ”
Эх сурвалж?