Төмөр замын их сургууль /ТЗИС/, Политехник коллеж 2025-2030 онд төмөр замын салбарт шаардагдах 20 мянган мэргэжилтэн бэлтгэнэ. ТЗИС энэ жилээс Боловсролын сайдын зөвшөөрлөөр их сургууль болжээ.

2025-2026 оны хичээлийн жилээс энэ сургуулийн шилдэг элсэгчдэд “УБТЗ” ХНН-ийн нэрэмжит тэтгэлэг олгож эхэллээ. Өндөр оноотойгоор элссэн оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг чөлөөлжээ. Сургуульдаа амжилттай сурвал төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх боломжтой.
