Төрийн өмчит компаниудын захирлын цалинг УИХ-ын гишүүн, сайд нарын цалинтай адил болгож бууруулжээ. Ингэснээр тэд сард дунджаар 6 сая төгрөгийн цалинтай болж байна. Энэ талаар Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
-ТӨХК- ийн захирлуудын цалин маш өндөр, урамшуулал нь мөн өндөр. Компани алдагдалтай ажилласан ч авдаг, ашигтай ажилласан ч авдаг. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэсэн, биелээгүй хамаагүй цалингаа авдаг. Ийм байдлыг цэгцэлж байгаа.
УИХ-ын гишүүн, сайдын нарын цалинтай дүйцүүлэх хэмжээнд сарын тогтмол цалинтай болгож байна. Улирал бүр үр дүнгээр урамшуулж нэмэгдэл олгоно. Жилийн эцэст үр дүнгээр нь буюу үйлдвэрлэлийнх нь төлөвлөгөө биелэсэн үү, үр ашигтай ажиллаж чадсан уу, зардлаа бууруулж чадсан уу, ямар ашиг орлого олов гэдгээс хамаарч, урамшуулдаг болох тогтолцоонд шилжүүлж байна.