Монгол Улсын 2026 оны төсвөөс онцлох хөрөнгө оруулалт
- Төсвийн тэлэлтийг хязгаарлаж, татварын ачааллыг хөнгөлж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана.
- Ирэх оны нэгдүгээр сараас сард нэг сая төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно.
- ЖДҮ эрхлэгчдийн татварын ачааллыг багасгаж, 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ЖДҮ эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ.
- Сарын 800.000 төгрөг хүртэлх орлогыг ХХОАТ-аас зуун хувь чөлөөлнө. (Татварын багц хуулийн өөрчлөлтөөр)
- Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5 дахин нэмэгдүүлж, 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хуваарилав. Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барина.
- Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлж, 1 их наяд төгрөг хуваарилав. 73 цэцэрлэг, 117 сургууль, 32 дотуур байр барина.
- Эрчим хүчний салбарт 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчний хараат байдлыг 664 мВт-аар багасгана.