The League: Тасалбар 9-дүгээр сарын 9-ээс худалдаанд гарна


МСБХ-ны 2025-2026 оны шинэ улирал ирэх аравдугаар сарын 1-нд хөшгөө нээнэ. Сар хүрэхгүй гаруй хугацаа үлдсэн энэ өдрүүдэд тамирчдын шилжилт хөдөлгөөн ерөнхийдөө цэгцэрч байх шиг байна.

Тэгвэл шинэ улирлын тасалбар есдүгээр сарын 09-ээс худалдаанд гарахаар болжээ. Улирлын тасалбараар плей-офф, финал, “Бүх одод”-ын болон онцгой тоглолтуудыг үзэх боломжтой аж.

Эргэн сануулахад өнгөрсөн улиралд “Хасын Хүлэгүүд” баг аваргаа хамгаалсан. Мөн НБА-д тоглож байсан тамирчин Монголын лигт тоглосон гээд сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *