Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж, машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ээлжлэн, замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон машиндаа хуурамч дугаар зүүн, хөдөлгөөнд оролцох нь олширч байна. Иймд, дээрх зөрчилд өнөөдрөөс хариуцлага тооцож эхэллээ.

ТЦА-ны хөдөлгөөн зохицуулагчид биечлэн болон камерын хяналтын системээр уг зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авч байна. ЗТХ-д заасны дагуу улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25 мянга, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгоно. Харин хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг нь 3 сар хасаж, иргэнийг 50 мянган, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгохыг анхаарна уу.


