AI ашиглан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид анхааруулах мессэжийг өнгөрсөн долдугаар сараас эхлэн автомашин эзэмшигч рүү илгээж, анхааруулж эхэлсэн. Тэгвэл өнөөдрөөс энэ дүрэм үйлчилж эхэллээ.
Дээрх бүсчлэлд дараах байршлууд багтана:
• Энхтайваны өргөн чөлөө – Төв шуудан, УБ их дэлгүүрийн уулзвар
• Нарны зам – 120 мянгат, ТЭЦ–4 орчим
• Чингисийн өргөн чөлөө – Дүнжингарав худалдааны төвийн уулзвар
• Энхтайваны өргөн чөлөө – Баянзүрхийн шинэ гүүр орчим
• Баруун 4 зам, Зүүн 4 замын уулзварууд
• Яармаг чиглэл, Нисэхийн зам
• Энхтайваны өргөн чөлөө – Соёлын төв өргөө, Цагдаагийн академийн уулзвар
Эдгээр камер нь улаан гэрэл зөрчих, гар утас ашиглах, зөвшөөрөгдөөгүй эгнээгээр явах, хурд хэтрүүлэх, суудлын бүс зүүхгүй байх зэрэг зөрчлийг илрүүлж торгоно.
