Австралийн Холбооны Улсын амбан захирагч тэргүүтэй зочид төлөөлөгчид 9 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Үүнтэй холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дахь Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, замын хөдөлгөөнийг Тээврийн цагдаагийн алба түр хугацаанд хязгаарлана.
Иргэд та бүхэн энэ үеэр цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу!