О.Магнайгийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасав


ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, О.Магнайгийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жил зорчих эрхийг нь хязгаарлан, 500 сая төгрөгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Э.Болорчулууны нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, зорчих эрхийг 3 жилээр хязгаарлав. Ц.Шижирийг нийтийн албанд томилдох эрхийг 3 жилээр хасаж, зорчих эрхийг 3 жилээр хязгаарлах ял шийтгэлээ.

Б.Бямбацогтыг нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бол Ц.Алтанцэцэгийг хоёр жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох рэхийг хязгаарлаж, нэг жилээр зорчих эрхийг хязгаарлав.

Ш.Ядамдоржийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаатай хасаж, 15 сая төгргөөр торгох, мөн зургаан сарын хугацаагаар зорчих эрийг хязгаарлалаа.

Н.Эрдэнийг 15 сая төгрөгөөр торгох, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, н.Шижирт зорчих эрхийн хязгаарлах ялыг дөрвөн жилийн хугацаагаар, Ш.Ядамждорж,Х. Эрдэнэ нарт оногдуулсан торгох ял болон зорчих ялыг тус тусад нь эдлүүлэх. Ш.Ядамдоржийн баривчлагдсан, н.Шижирийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд тооцно.

Б.Бямбацогтод оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаагаар, Ш.Ядамждорж, н.Эрдэнэ нарын торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хуулийн хугацаа тогтоож, биелэгдэгдээгүй тохиолдолд 1 хоногийг 15 мянган төгрөгөөр тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

Э.Болорчулуун, Ц.Шижир, Ядамдорж, н.Эрдэнэ, О.Магнай,Ц. Алтанцэцэг нарыг байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч нар биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах нэг хоногийг хорих ялаар солихыг анхааруулав.
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, тус албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Х.Алтанцэцэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, өдгөө ШШГЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж буй, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн зэрэг 11 хүнд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ 7 хоногт хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ хэргийг шүүгдэгч Г.Идэрчулууны өмгөөлөгч Я.Баярсайхан, Ж.Гантулга, шүүгдэгч Ш.Ядамдоржийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Э.Болорчулууны өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Ц.Шижир, шүүгдэгч О.Магнайгийн өмгөөлөгч Т.Баясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан үндэслэлээр шүүсэн юм.

 О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа одоогийн ШШГЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж буй, хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлсөн. Улмаар Б.Цогжаргалын тушаалаар шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн О.Магнайгийн ээж С.Отгонжаргалын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсон юм. Дээрх гадаадын иргэнээр О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулаад, шилжүүлэн авахад шийдвэр гүйцэтгэгч нар албан тушаалаа ашиглан оролцсон гэж буруудсан. НШШГГ-ын ажилтнууд 2018 оны 5 дугаар сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ливаны иргэний эзэмшлийн “Седарс партнерс” ХХК-ийн мэдэлд байсан 11 давхар объектыг хураан авч, 724 сая төгрөгөөр үнэлж, хоёр хоногийн дараа О.Магнайгийн хамаарал бүхий “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлсэн байдаг.

Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуунд О.Магнай нөлөөлж, ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан. Харин Э.Болорчулуун Ц.Шижир нар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн эзэмшиж байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг нэмэгдүүлж, 12 649 болгож газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэх зэрэг хэрэгт холбогджээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *