Засгийн газрын “11-11” төвд авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийг цаашид үргэлжлүүлэх эсэх, зохицуулалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид тавих хяналтыг сайжруулах, торгох хүртэлх арга хэмжээ авах талаар санал, гомдол иргэдээс их ирэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас “Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт зөрчсөн жолоочид тооцох хариуцлагыг чангатгахаар болжээ. Тодруулбал тэгш сондгой дугаарын хязгаарлалт зөрчиж хөдөлгөөнд оролцсон чиглэл бүрд теле хяналтын камерт бичигдэх тоолонд торгууль ногдуулах гэнэ.
Тэгш сондгойгоор зорчих дүрэм зөрчиж камерт бичигдэх бүрд торгууль ногдуулна
