“Цахим шүүх 2.0” цөм системийн сургалт болов


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №190 тоот тогтоолоор “Цахим шүүх 2.0” цөм системийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршин нэвтрүүлэлтийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахимжилтын төв, гүйцэтгэх компанийн мэргэжилтнүүд уржигдар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилтнуудад таслан сэргийлэх арга хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системийн үйлдэл, тохиргоог танилцуулж, туршин нэвтрүүлэлтийн сургалтыг  зохион байгуулжээ.

Туршин нэвтрүүлэлтийг Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт туршиж, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд туршин нэвтрүүлэлтийг үргэлжлүүлэн хийх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *