Хуульч О.Батхүү “Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварыг эсэргүүцэх” цахим өргөдөл санаачилсан нь өнөөдөр D-Парламент цахим системд 89 мянган хүний санал цуглуулжээ. Түүний санаачилсан уг өргөдөлд өчигдөр 70 мянган хүн саналаа өгөөд байсан бол ганцхан хоногийн дотор 12 мянгаар санал нь өссөн байна. Дээрх цахим өргөдлийн санал хүлээн авах хугацаа дуусахад 10 өдөр үлдээд байгаа юм. Хэрэв “Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийг татварыг цуцлах” тухай энэхүү өргөдөл дэмжигдвэл УИХ-аас өргөдлийг хэлэлцэж хуульчлах эсэхийг нь ярилцах учиртай. Хуульч О.Батхүүгийн зүгээс дээрх өргөдлийг санаачилсан шалтгаанаа “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2%-ийн татвар бол шударга бус” хэмээн тайлбарлаж байгаа юм. Иргэд цалингаа аваад татвар, зээлээ төлөөд, хуримтлуулж байж авсан орон сууцаа зарж байхад дахин татвар төлөх нь буруу гэдэг байр суурь илэрхийлж байна. Олон улсын жишигт ч манайх шиг хөрөнгөө борлуулсныхаа төлөө төлдөг татвар байдаггүй гэнэ. Тухайлбал Австралид орон сууцны борлуулалтаас татвар авахгүй, харин хөрөнгийн үнэ өссөн дүнгээс буюу Capital Gain Tax гэж татвар авдаг. Их Британи, Германд иргэн орон сууцаа тодорхой хугацаанд эзэмшсэн бол татваргүйгээр борлуулдаг. Сингапурт хөрөнгөө богино хугацаанд ашиг олох зорилгоор зарвал татвар авдаг, харин хувийн хэрэглээндээ авсан орон сууц бол татваргүй байдаг.
Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварыг 89 мянган хүн эсэргүүцэж гарын үсгээ зуржээ

One response to “Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварыг 89 мянган хүн эсэргүүцэж гарын үсгээ зуржээ”
Маш сайн байна
Яаж саналаа өгөх