Ахлах ангийн сурагчид хичээлээ ингэж сонгоорой


Бүрэн дунд боловсрол эзэмшихийн тулд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид заавал болон сонгон судлах гэсэн хоёр хөтөлбөр судална. Сонгон судлах 15 хөтөлбөрийн 16 хичээлээс X-XII ангийн сурагчид сонголтоо хийнэ. 2025–2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12-р ангийн сурагчдын хичээл сонголт тухайн сургуулийн хувийн LMS системээр цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

  1. Англи хэл
  2. Бизнес судлал
  3. Биологи
  4. Газарзүй
  5. Дизайн зураг зүй, технологи
  6. Математик
  7. Механик ба электроник
  8. Монгол хэл, бичиг
  9. Мэдээллийн технологи
  10. Нийгэм судлал
  11. Орос хэл
  12. Түүх
  13. Уран зохиол
  14. Физик
  15. Хими
  16. Хувцасны загвар зохион бүтээлт

16 сонгон судлах хичээлээс сурагчид дараах байдлаар сонгоно.
🔹X анги – 4 хичээл сонгоно
🔹XI анги – 3 хичээл сонгоно
🔹XII анги – 3 хичээл сонгоно

Сурагчид сонголтоо улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зөвхөн цахимаар баталгаажуулах боломжтой. Орон даяар дараах хугацаанд хичээлээ сонгох юм байна.

Эхлэх: 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цаг
Дуусах: 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 22:00 цаг
Ахлах ангийн сурагчид сургуулийнхаа системд нэвтэрч, хичээлээ сонгон, баталгаажуулаарай.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *