Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжиж, үнэт цаасны арилжааг тогтмолжуулах зорилт тусгагдсан. Үүний дагуу Сангийн сайдын 2025 оны 51 дүгээр тушаалаар Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны системээр дамжуулан 2 долоо хоног тутам олон нийтэд нээлттэй хэлбэрээр Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа хийж байна.
Засгийн газрын купонтой, 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыгөнгөрсөн сарын 29-нд Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн юм. Энэхүү үнэт цаасны арилжаанд оролцсон хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, өнгөрсөн арилжааны үр дүн болон ирэх улирлын арилжааны хуваарийг танилцуулах, арилжаатай холбоотой бусад асуудлаар санал солилцох зорилгоор улирал бүр тогтмол уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд ээлжит уулзалтыг 2025 оны 09 сарын 02-нд зохион байгуулжээ.