Мэргэжлийн сургалттай холбоотой чиг үүргийг Боловсролын яаманд шилжүүлэхээр ажиллаж байна


Засгийн газрын тогтоолоор ГБХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны инститүтийг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн нэртэй эрдэм шинжилгээний байгууллага болгож, чиг үүргийг нь өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан ХНХССХ-ээс хариуцан хэрэгжүүлж байсан мэргэжлийн сургалтын тогтолцоог хөгжүүлэх чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Боловсролын яаманд шилжүүлэх хамтарсан ажлын хэсэг хуралдлаа.

Хурлаар мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн сан, чадамжийн сан зэрэг холбогдох бичиг баримтыг хүлээлцэхээр жагсаалт гаргах, бэлтгэл ханган ойрын хугацаанд хүлээлцэх ажлыг зохион байгуулахаар хэлэлцлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *