Хээрийн түймрийг өдөрт нь унтраалаа


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөнхайлааст багийн Уртынцагаан гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарав. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын албанд 13:54 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн нийт 25 хүн, 4 машинтайгаар очиж, 17:25 цагт цурманд оруулж, 18:30 цагт бүрэн унтраалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *