Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох саналыг хуульч О.Батхүү санаачилсан нь 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулжээ. Тэрээр уг өргөдлийг гаргахдаа, “Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай” гэж үзсэнээ илэрхийлжээ. Иргэдийн санал 100 мянгад хүрвэл УИХ-аар хэлэлцүүлэх журамтай. Тэгэхээр хуульч О.Батхүүгийн санаачилсан “Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийг татварыг хүчингүй болгох” тухай цахим өргөдөл парламентын босго давах нь тодорхой боллоо.
Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварыг хүчингүй болгох цахим өргөдөл 100 мянган гарын үсэг цуглууллаа
