Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох уулзварт гааз ачсан машин дэлбэрч, урд талынх нь 207 дугаар байр шатсан. Уг байрыг тойруулан өчигдөр хашаа татсан бол өнөөдөр нурааж эхэллээ. Барилгыг буулгахад 2.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж, шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахаар болсон. Харин шинээр барихад 12 тэрбум төгрөг шаардлагатай аж. Ийнхүү дэлбэрэлт болсноос хойш есөн сарын дараа барилгыг буулгаж эхэллээ.
1.6 жилийн өмнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын машин, суудлын машинтай шүргэлцсэний улмаас дэлбэрэлт болсон. Тухайн үед ойр орчны зарим орон сууцны цонх, хаалганы шил хагарч, хэд хэдэн машин шатан, хүмүүс түлэгдсэн бол зарим хүн шархаа даалгүй нас барсан юм.
