30 айлд хийн зуух суурилуулж эхэллээ


Гэр хорооллын өрх, уурын зуухыг энэ жилээс шингэрүүлсэн хий хэрэглэдэг болгоно. Үүний эхлэл болгож, нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд өнөөдрөөс хийн зуух суурилуулж байна.

“Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батзориг:

-Эхний ээлжийн 30 айлд хийн зуух суурилуулж байна. Энэ бол Скандиновын орнууд болон Сибирийн айлууд хэрэглэдэг Финлянд загварын зуух. Үүнийг өвлийн цагт хийгээр ажиллуулж, зундаа гал түлж болдог. Энэ зуух дулаан барих нэмэлт яндантай. Хэрэв айлууд сонирхвол үүнийг нэмээд авч болно. Температур болон хий алдалтыг хэмжих мэдрэгчтэй.

Байшинтай айлууд энэ зуухаар паараа халааж болно. Гурван төрлийн, өөр өөр хүчин чадалтай зуух бий. Энэ зуух цахилгаан хэрэглэхгүй, хийгээр ажиллана. Монголд өвөл туршаагүй байгаа ч бүтэн дулаалгатай айл 40 хэмийн хүйтэнд 7 хоногт 30-40 кг хий хэрэглэнэ гэж тооцсон. Ингэвэл өвлийн улиралд нэг айл 400-450 мянган төгрөгийн хий хэрэглэнэ. Энэ бол зөвхөн халаалтын зориулалттай зуух юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *