Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд өнөөдөр агуулах шатлаа. 10х10 метрийн хэмжээтэй агуулахад 13:20 цагийн үед гал гарч, доторх хөөсөнцөр, тоног төхөөрөмж шатав. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги очиж, 13:40 цагт тархалтыг зогсоож, 15:10 цагт бүрэн унтраасан байна.
Агуулах шатлаа
