Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан М.П, Б.Х нар үгсэн хуйвалдаж, нэр бүхий иргэдийн газрыг луйварджээ. Тэд уг иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан, тэдний нэр дээрх газрыг худалдан авч буй мэтээр хуурамч худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрсдөдөө давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөн Г.Г-тэй үгсэн хуйвалдаж, иргэдэд гадаад паспорт шинээр гаргаж өгөхдөө хахууль авчээ. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.
Иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан 32.4 сая төгрөгийн хохирол учруулжээ
