Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол 2025” тэмцээн Говьсүмбэр аймагт өнөөдөр эхэлж байна.
Энэхүү тэмцээнд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдаас шалгарсан шилдэг багууд 200 сая төгрөгийн шагналын төлөө өрсөлдөх юм.
Тэмцээний үеэр олон улсын дасгалжуулагчид шилдэг тамирчдыг сонгон авч U17 ангилалд олон улсын тэмцээнд оролцуулах баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтыг хийх юм.
“Мөрөөдлийн гоол” тэмцээний хаалт ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болно.

