Уул уурхайн салбарт дижитал технологи нэвтрүүлнэ


“Монгол Улсын технологийн шилжилт ба ирээдүйн чиг хандлага” хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлгийн үеэр төрийн гүйцэтгэх үүрэг, уул уурхайн салбарт дижитал технологи нэвтрүүлэх боломж, ашиг тусын талаар хэлэлцэж, старт-ап компаниуд болон хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран эдийн засгийн өсөлтийг хурдасгах шийдлүүдийг эрэлхийлэв. Хэлэлцүүлэгт, Moonshot Platform, Start-up Genome, T-Hub Hyderabad, Plug and Play, Founders Factory зэрэг олон улсын старт-ап болон хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл оролцлоо. Уул уурхайн салбарт дижитал шилжилтийг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтойг энэ үеэр онцолж, хиймэл оюун, автоматжуулалт, цэвэр технологийн дэвшлийг үр дүнтэй ашиглах нь урт хугацаанд өрсөлдөх чадварыг өсгөх талаар хэлэлцэж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол Улсын технологийн шилжилт ба ирээдүйн чиг хандлага” хэлэлцүүлэгт оролцож “Монгол Улс газар зүйн хувьд тээвэр, логистикийн хувьд хязгаарлагдмал орны тоонд багтдаг тул эдийн засгийн бүх салбарт бүтээмжийн шилжилт хийх шаардлага тулгарч байна.

Үүний тулд олборлодог уурхайг “оюуны” уурхайтай хослуулан, дижитал шилжилтээр дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой” гэв.

Энэхүү хэлэлцүүлгийг Эдийн засгийн хөгжлийн төв, Монголын Бизнесийн Зөвлөл, “Оюутолгой” ХХК, “Рио Тинто” групп хамтран зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт гадаад, дотоодын 20 гаруй зочид оролцож, Монгол Улсыг дэлхийн дижитал эдийн засагт зохих байр сууриа эзлэх боломж, эдийн засгийн бүтээмжийн шилжилтийг хийх шаардлагын талаар байр сууриа хуваалцлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *