Гадаад улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс маргааш цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. 9 дүгээр сарын 9-ний 11:00 цагт эхлэх эл үйл ажиллагаанд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр, үр хүүхдүүд оролцоно.
ЗСБНХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг 2001 онд ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектэд босгосон юм. Уг хөшөөний хувилбарыг Улаанбаатар хот дахь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Цагаатгалын улсын комисс, Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын Ажлын алба хамтран, 2022 онд босгожээ. Жил бүрийн 9 дүгээр сарын 9-ний өдөр уг хөшөөнд хүндэтгэл үзүүлж, харьд хэлмэгдсэн монголчуудаа дурсан хүндэтгэдэг уламжлал тогтоод байна.

Улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн иргэдийнхээ дурсгалыг Монгол Улс жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэдэг.
