Хар тамхины 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ


НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах. сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан Ч.Х, Б.М нарт холбогдох хэргийг Хар тамхитай тэмцэх газар шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн юм. Улсын яллагч эл хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.

Иргэн Б.М нар НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байгаад Хар тамхитай тэмцэх газарт баригджээ. Мөн М.Ж “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт холбогдсон байна. Нийслэлийн Прокурорын газар эдгээр хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *