Хүн хөнөөсөн 2 хэргийг шалгаж дуусжээ


Монгол Улсын хэмжээнд энэ оны 1-8 дугаар сард хүн хөнөөсөн 116 хэрэг гарчээ. Үүний 58 хэрэгт нь сэжигтэн этгээд сүх, хутга, хайч ашиглан, хүн хөнөөсөн байв.

Өнгөрсөн 4-р сарын 16-нд нийслэлийн Баянгол дүүрэгт иргэн З-г хутгалан хөнөөсөн бол 6-р сарын 22-нд иргэн Б-г баруун гарын булчин, цээжинд нь 2 удаа хутгалан хөнөөсөн хэрэг гарсан юм. Эдгээр хэрэгт Г, Ц нарыг сэжиглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, шалгажээ. Эдгээр хэргийг нь өнгөрсөн 7 хоногт шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Хүн алах гэмт хэргийн дийлэнх нь ахуйн хүрээнд хүмүүс архидан согтуурч, хоорондоо маргалдсанаас үүдэлтэй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *