“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, “Таванбогд” грүппийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарт зодуулж, хүнд гэмтсэн хохирогч Д.С-д хилийн хориг тавих эсэх шүүх хурал өнөөдөр /2025.09.10/ Дүүргийн Эрүү, иргэний хэргийн тойргийн анхан шатны шүүхэд боллоо. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газар яллагдагч Д.С-ыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлуулахаар 9 дүгээр сарын 9-нд тус шүүхэд ханджээ. Үүнийг тус шүү өнөөдөр хянан хэлэлцэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, прокурорын санал, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, прокурорын гаргасан санал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Ингээд Д.С-ыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах прокурорын саналыг хүлээн авахаас татгалзав.
Учир нь Д.С БНСУ-д очиж, нүүрэндээ хагалгаа хийлгээд ирсэн юм. Энэ сарын 14-нд дахин БНСУ руу явж, хяналтын эмчдээ үзүүлэх ёстой аж. Цаашдаа хэдийд ч гадаад явж, эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй.