Манай улс Гэр бүлийн тухай хуулиа шинэчлэх гэж байна. Уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх батлахаар төлөвлөжээ. Уг хуулийн үзэл баримтлалыг ХЗДХЯ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран боловсруулж байна. Хуулийн төслийг эл 2 яамны аль нь УИХ-д өргөн барих нь одоогоор тодорхой бус байна.
Монгол Улс 2026 оны 1-р сарын 1-нд Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулна. Энэ шүүхийн шүүх үйл ажиллагаанд хэрэглэх хуулиудыг намрын чуулганаар батална. Дагнасан шүүх байгуулагдсанаар гэр бүл, хүүдийн эсрэг гэмт хэргийг илрүүлэх, хариуцлага тооцох, урьдчилан сэргийлэхэд тодорхой ахиц гарна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
