2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 573 сэтгэлзүйч ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байна. Үүнээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 88.4% нь сэтгэлзүйчтэй болжээ. Эдгээрт 290 сэтгэлзүйч ажиллаж байна.
Сургуульд сэтгэлзүйч ажилласнаар хүүхдийн хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэнд, зан төлөв, эерэг хандлага, харилцааг дэмжиж ажиллахаас гадна урьдчилан сэргийлэх, оношилгоо, бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө, хүүхэд хамгааллын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
