Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
-Ерөнхий сайд хэдэн зөвлөхтэй вэ. Хэн хэн гэдэг зөвлөхтэй вэ?
-Ерөнхий сайдын зөвлөхүүдийн асуудал хэвлэлээр гарсан. Анандбазар, Ганбаатар, Баттөмөр нарыг Ерөнхий сайд болон холбогдох ЗГХЭГ-ын дарга зөвлөхөөр томилоогүй. Энэ хүмүүс Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаггүй. Ташаа мэдээлэл гарсан байна лээ.
-“Цемент шохой” компанийн захирлыг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн бэ?
-Хөтөлийн “Цемент шохой” компанийн асуудалтай танилцсан. Үйлдвэрийн үйл ажиллагаатай бас танилцсан. Төрийн өмчит компаниуд алдагдалтай, ашиггүй ажиллаж байгаа нь харагдсан. Үүн дээр бид үнэлэлт дүгнэлтээ өгсөн. 1 төгрөгийн орлого олохын тулд 1 төгрөг 7 мөнгөний зардал гаргадаг. Цемент борлуулаад байдаг, тэр нь алдагдалтай байгаад байдаг. Ийм асуудал байсан. Энэ бүхэнд үнэлэлт дүгнэлт хийгээд, тухайн үед хугацаатай үүрэг даалгавар өгсөн. “Богино хугацаанд энэ үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээ. Эвдэрсэн тоног төхөөрөмжөө зас. Зардлаа бууруулж, орлогоо нэм, үр ашигтай ажилла” гэсэн үүрэг өгсөн. Үүрэг биелүүлэхгүй бол холбогдох арга хэмжээ авна.
–ТӨХК-уудын захирлуудад цалин, урамшууллын ямар систем гаргав?
-Төрийн өмчит компаниудыг ангилахаар “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” гэх мэт ашигтай ажилладаг. Энэ компаниудын урдлагуудыг ашигтай ажилласан ч, ашиггүй ажилласан ч цалингаа авдаг биш. Сайн ажилласан бол улирал бүр урамшуулал авдаг болгоно. Ийм байдлаар асуудлыг шийднэ.
Нөгөө талд ашиг багатай, төр оролцдог компаниуд байна. Эрчим хүчний компаниуд, Багануур, Шивээ-Овоо гэх мэт нүүрсний уурхайнууд, цахилгаан станцуудад эрчим хүчний үнэ өсгөхгүйн тулд төрөөс хатуу үнэ барьдаг. Үүнтэй холбоотойгоор ашиг олох бололцоо багатай. Зам засвар арчлалтын компаниуд байна. Ийм байдлаар ялгаж, харилцан адилгүй шаардлага тавихгүй бол, бүгдийг нь ашигтай ажилла гэвэл эрчим хүчний үнэ дийлдэхгүй өснө. Замаа засахаа больчихно. Ашиг олох зорилготой, боломжтой ТӨХК-уудад зорилт тавина. Зорилтоо хангавал нэмэлт урамшуулал олгоно.
