Ашигт малтмалын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Татварын багц хуулийн төсөлд хүргүүлэх саналын талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацын Хууль эрх зүйн хороо хэлэлцлээ. Тус ассоциацы гишүүн байгууллагууд саналаа нэгтгэн хүргүүлсэн байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын Хууль, эрхзүйн хорооны хурал өчигдөр болж, 2025 оны III улирлын тайлангаа дүгнэн, IV улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг энэ үеэр хэлэлцлээ.
Тус хорооноос салбарын хууль тогтоомж, журмыг боловсронгуй болгох чиглэлээр:
Салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дарамт, чирэгдэл учруулж буй дүрэм журам, захиргааны актуудыг өөрчлөх, хүчингүй болгуулах, сайжруулах талаар санал боловсруулан эрх бүхий байгууллагуудад уламжилжээ.
МУУҮА нь салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалж, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.