Агнасан, нөөцөлсөн тарвагаа хогны саванд хийсэн хэрэг Хөвсгөл аймагт гарлаа. Энэ тухай өнөөдөр тус аймгийн Онцгой комисс сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ анхааруулав. Иргэдийг агнасан, хадгалсан тарвагаа энд тэнд хамаагүй хаяхгүй байх, Зоонозын өвчин судлалын төвд мэдэгдэхийг зөвлөж байгаа. Тарвагаа сайн дураараа устгуулбал хариуцлага тооцохгүй, торгохгүй. Энэ тухай мэдэгдсээр байтал зарим хүн итгэлгүй хөргөгчиндөө хадгалсан махаа гудамжин дахь хогны саванд хийх явдал гарч буй аж.
Тахал гарснаас хойш Мөрөн сумын иргэд 37, Цагаан-Уул сумын иргэд 16, Арбулаг сумын иргэд 103, нийт 126 тарвага сайн дураараа Зоонозын өвчин судлалын төвд өгч, устгуулжээ. Тэдэнд хариуцлага тооцоогүй юм байна.